8o
Улаанбаатар хот
mobile menu

Ахтайгаа зам гарч явсан 5 настай хүүхэд машинд мөргүүлжээ

2019-11-06 10:03:00

Өнгөрсөн өдөр бага насны хүүхэд машинд мөргүүлж гэмтсэн осол гарсан байна.Тодруулбал, 2019 оны 11 дүгээр сарын 4-ний 18:00 цагийн орчимд БЗД-ийн 97 дугаар сургуулийн зүүн замд Тoyota Land-Cruiser маркийн автомашины жолооч А нь явган зорчигч 5 настай А-г гарцгүй газраар ахын хамт зам хөндлөн гарах үед мөргөж гэмтээжээ.

Эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа өндөрсгөх, заавал явган хүний гарцаар зам гарч байх, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай байдал үүсгэхгүй байхыг анхаарууллаа.Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр нийт 331 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 260 нь зам тээврийн ослын шинжтэй байв.

Зам тээврийн ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл