Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажилуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг.
Энэ жил уг өдөр 24-нд тохиох гэж байна. Дуут дохио 16 цагт дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой юм.
Дуут дохиог ажиллуулах үеэр ОБЕГ-ын алба хаагчид томоохон худалдааны төв, албан байгууллага, цэцэрлэг, сургуулиудад үзүүлэх сургуулилт хийдэг. Энэ нь гамшиг ослын үед өөрийнхөө болон бусдын амь насыг аврахад анхаарах зүйлийг үзүүлдэгээрээ онцлогтой юм.