8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн эзэмшлийн байранд гарсан галыг 01:20 цаг ажиллаж, галыг бүрэн унтраажээ

2019-11-06 12:21:30

Сүхбаатар дүүргийн  8 дугаар хороо, 34б байрны 4 дүгээр давхрын айлын тагтан дээр гал гарч  байна гэсэн дуудлага 11 дүгээр сарын 05-ны өдрийн 16:46 цагт НОБГ-т ирсэн байна.Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 алба хаагч, 3 автомашинтайгаар 01:20 цаг ажиллаж, галыг бүрэн унтраалаа.Тус байрны 4 дүгээр давхрын 17 тоотын тагт болон барилгын 5,6,7 дугаар давхрын гадна дулаалга шатаж байжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment