8o
Улаанбаатар хот
mobile menu

Өөд газар байрлуулсан машин нь буцаж өнхрөн жолоочоо мөргөсний улмаас амиа алджээ

2019-11-06 16:53:51

2019 оны 11 дүгээр сарын 6-ны өглөө буюу өнөөдөр 08:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Тоёота Приус" маркийн машины жолооч тээврийн хэрэгслээ гараашаас гаргаад өөд газарт тавьчихаад, буцаж хаалгаа хаах үед машин нь өнхөрч, тухайн иргэнийг ханатай хавчин амь нас нь эрсдсэн харамсалтай осол гарчээ. Талийгаач залуу нь 25 настай байжээ.

Иймд жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ уруу болон өөд газар байрлуулахгүй байх, хэрэв байрлуулсан тохиолдолд карданаа татах зэргээр аюулгүй байдлаа сайн хангаж болгоомжтой байхыг Тээврийн цагдаагийн албанаас онцгойлон анхаарууллаа.

Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр 13.20 цагийн орчимд “Приус-30” маркийн автомашины жолооч осол гаргаж, замын хажууд явсан охиныг дайрчээ. Ослын улмаас охин газар дээрээ амиа алдсан бөгөөд цагдаа нар ослын газар ажиллаж байна. Харин жолооч биедээ хөнгөн гэмтэл авсан юм байна. Энэ хэргийг СХД-ийн Замын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Иймд жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ene darhand baigaa prius unasan orkuudiig yaah be diildehgui bna hun mashin dairchih geed
2019/11/06 64.119.18.13
  • Recent
  • Most Read
  • Most Comment