8o
Улаанбаатар хот
mobile menu

Үйл явдал: “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сургалт болно

2019-11-07 09:16:47

Туушин зочид буудалд

09:00 цагт Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтарсан “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн үр дүнг танилцуулна.

Хангарьд ордны үүдэнд

09:30 цагт Хан-Уул дүүргийн 2-р хороонд хэрэгжиж буй Нэхмэлийн шар байрыг орон сууцжуулах төсөл зогсоход хүрээд байгаа учир тус төсөлд хамрагдаж байгаа иргэдийн төлөөлөл С.Амарсайхан дарга болон холбогдох төрийн байгууллагад шаардлага хүргүүлнэ.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт

10:00 цагт  “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сургалт болно.

УБТЗ-ын Удирдах газрын үүдэнд 

11:00 цагт Улаанбаатарт анхны галт тэргийг хүлээн авч, "Ган зам" дуу дуулагдсаны 70 жилийн ойд зориулж "Ган зам" хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

MN-Мэдээллийн төв

12:00 цагт АН-ын гишүүд мэдэгдэл хийнэ.

ХӨСҮТ-д 

13:00 цагт Эрүүл мэндийн сайд болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч тус эмнэлэгт ажиллана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment