-9o
Улаанбаатар хот
mobile menu

Шанхай хотод Монгол Улсын Консулын газар нээгдлээ

2019-11-07 17:25:46

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газрын нээлтийн ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр боллоо.Уг ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Жөү Ли Мин болон Шанхай хотод суугаа Люксембургийн Ерөнхий консул бөгөөд Шанхай хот дах консулын газруудын ахлагч буюу дуэн Люк Декер нарын хүндэт зочид оролцов. Шанхай хотод Монгол Улсын ЕКГ байгуулагдсанаар 25 сая хүн амтай тус хотод үйл ажиллагаа явуулж буй 72 дахь ЕКГ болж байна.

Шанхай дахь ЕКГ нь Шанхай хот болон Шянши, Фужянь, Жөжян, Аньхуй, Жянсу мужийг хариуцан ажиллах бөгөөд тус бүс нутагт ажиллаж, суралцаж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятад болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээ үзүүлэхээс гадна Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, экспортын боломжийг хятадын хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд сурталчлан таниулах, тус улсын дэвшилтэт техник технологийг Монголд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэх зэргээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Та сайжруулсан шахмал түлшийг угаарын хий аюултай гэж үзэж байна уу

Нийт санал өгсөн: 8