8o
Улаанбаатар хот
mobile menu

Дүүргийн эрүүл мэндийн төвүүд жирэмсний хяналтын нэг цэгийн үйлчилгээ үзүүлнэ

2019-11-08 09:33:24

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх хүүхдийг тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд батлагдсан “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний журам”-ыг хэрэгжүүлэн ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд үүрэг болгосон юм.

Энэ дагуу НЭМГ-ын ажлын хэсэг нийслэлийн найман дүүрэгт хяналт, үнэлгээ хийсэн бөгөөд Эрүүл мэндийн төвийн удирдлага, үйлчлүүлэгч болон эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулж буй “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ”-ний хүрээнд эмэгтэйчүүд, жирэмсний дотрын кабинетийг бие даан ажиллуулж, ЭХО болон лабораторийн шинжилгээг нэг цэгт төвлөрүүлжээ.

Ингэснээр жирэмсэн эхчүүдийн шинжилгээ өгөх хугацаа 2-5 хоногоор багасч, эх нярайн үндсэн үзүүлэлт сайжирсан нааштай үр дүн гарч эхлээд байна. Түүнчлэн жирэмсэн эх, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос хүлээгдэл чирэгдэлгүй, чанар хүртээмжтэй, ээлтэй орчинд цогц байдлаар үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл