“Маск” продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнай нутаг нэгтнээсээ 100 сая төгрөг залилсан гэх мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтийн дунд дуулиан тарьсан.
Тэрбээр хоёр жилийн өмнө нутгийн дүүгээсээ 100 сая төгрөг зээлчихээд өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй, зугатаасаар байгаа гэсэн мэдээлэл гарч байсан. Уг хэргийг саяхан Хан-Уул дүүргийн тойргийн шүүхэд хэлэлцжээ. Анхан шатны шүүхээс М.Баярмагнайг иргэн Д.Цогтбаатараас авсан “100 сая төгрөгөө эргүүлэн төлж, хохирлыг нь барагдуул” гэдэг шийдвэрийг гаргасан байна. Харин жүжигчин М.Баярмагнай одоогоор 100 сая төгрөгөө эргүүлэн төлөөгүй байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандах хүсэлтэй байгаа аж. Ямартай ч “Би хүн залилаагүй. Харин өөрөө залилуулчихаад байна” хэмээн ярьж байсан олны танил жүжигчний үйлдлийг хууль зөрчсөн гэдгийг шүүхээс нотоллоо