8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэнтий, Сүхбаатар аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.3-91.7 хувьтай байна

2019-11-10 18:22:00

 

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Хэнтий, Сүхбаатар аймгийн Мал аж ахуйн салбарын 2019-2020 оны  өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хэсгийг хуралдуулжээ. 

Хэнтий аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 8.9 мянган малчин өрхөд 5.1 сая толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 8.9 сая толгой мал өвөлжихөөр өвөлжилтийн бэлтгэлийг 91.7 хувьтай хангаад байгаа аж. 

Тодруулбал, Хэнтий аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангасан ерөнхий дүнгээр малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 86.8 хувь, аймгийн аюулгүй нөөц бүрдүүлэлт 111.1 хувь, сумдын аюулгүй нөөц бүрдүүлэлт 73.7 хувь, худгийн бэлэн байдал 92.3 хувь, малын усан хангамж 92.1 хувь, хашаа бууцны хангамж 92.2 хувь, өрхийн өвөлжилтийн бэлтгэл 92.2 хувь, аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангасан ерөнхий дүн 91.7 хувьтай байна. 

Харин Сүхбаатар аймаг байгалийн хадлан бэлтгэх техникийн засвар үйлчилгээг бүрэн хангуулах ажлыг аймгийн хэмжээгээр зохион байгуулснаар долоон суманд хадлангийн 47 хэсэг салаа, 173 машин техник, тоног төхөөрөмж, 210 хүн байгалийн хадлан бэлтгэх ажилд оролцжээ. Үүний үр дүнд аймгийн хэмжээгээр 14,490 тн өвсийг хадаж бэлтгэсэн байна. Энэ онд аймгийн аюулаас хамгаалах нөөцөд 480 тн өвс, 20 тн тэжээл, сумдын  аюулаас хамгаалах нөөцөд 1050 тн өвс, 155 тн тэжээлийг сум бүр нөөцийнхөө агуулах, хашаанд нөөц бүрдүүлээд буй. 

Малчид, иргэд 11,760.7 тн өвс, 525.0 тн ногоон тэжээл, 2,030 тн үйлдвэрийн тэжээл, 453 тн гар тэжээл, 15,495 тн давс, хужир шүү бэлтгэсэн. Ийнхүү Сүхбаатар аймаг мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 81.3 хувьтай хангаад байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл