8o
Улаанбаатар хот
mobile menu

Какүрюү М.Ананд Монгол Улсын иргэншлээсээ татгалзах хүсэлтээ гаргажээ

2019-11-11 10:01:44

2019 оны есдүгээр сарын 16 нд Их аварга Какүрюү М.Анандын багш нас барсан билээ. Мэргэжлийн сумо бөхийн Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко нас барснаар тус дэвжээ багшгүй болсон бөгөөд тус дэвжээний бөхчүүд Мичинокү дэвжээнд шилжиж очиж барилдаж буй.

Изүцү дэвжээ Ёкозүна /Их аварга/ Какүрюү М.Анандаас гадна санданмэ, жонидан зиндааны хоёр бөхтэй юм. Сумо бөхийн холбооноос багшгүй болсон Изүцү дэвжээг хааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл өнгөрсөн сард Сумогийн Их аварга Какүрюү М.Ананд Монгол Улсын иргэншлээс татгалзаж Япон улсын иргэн болох хүсэлтээ Монгол улсын төрийн байгууллагуудад гаргасан байна.Хакүхогийн Япон улсын иргэн болох хүсэлтийг /2019.09.03/ албан ёсоор баталсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байв. Ингээд М.Анандын хувьд Японы иргэншлийг сонгосон сүмо бөхийн дөрөв дэх их аварга болж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Hoorhii doo.buruutgaj chadahgui bna.
2019/11/11 73.176.171.37
Зочин
За манай төр нийгэм ийм болохоор залуус өөр таатай орныг сонгож бна
2019/11/11 59.153.113.40
Dandar
Buruutgah argagui yum da. Yadaj tulj bga tatvar n heden hunii halaasand zartsuulagdahgui
2019/11/11 202.55.188.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment