8o
Улаанбаатар хот
mobile menu

Жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгуулж байна

2019-11-11 12:40:00

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын  2019 оны жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт зохион байгуулах ОБЕГ-ын ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байна.

ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаа бол Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна.

Шалгалтаар тухайн газар, хэлтэс, анги, байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэж байгаа юм.

Түүнчлэн “Төрийн албаны тухай” (шинэчилсэн найруулга) хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан удирдамжийн дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын газар,хэлтэс, анги, байгууллагуудын алба хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтыг зохион байгуулж байна 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment