-4o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд-Улаанбаатар чиглэлийн 46 зорчигчтой автобус осолджээ

2019-11-11 16:46:02

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян багийн “Бор-Овооны давст” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ховд” ХХК-ийн эзэмшлийн “Гранвэрд” загварын 46 зорчигчтой /43 том хүн, 3 хүүхэд/ автобус, Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан “Петролинг” ХХК-ийн эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашинтай  мөргөлдсөн  осол гарчээ.Ослын тухай дуудлагыг 11.10-ны өдрийн 01:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн 6 алба хаагч, Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, Эрүүл мэндийн төвийн 3 алба хаагч, нийт 11 алба хаагч, 2 автомашинтай 45 км замыг туулан, 03:25 цагт очиж, зорчигч нарын биеийн байдалд үзлэг хийж, 13 иргэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлж, Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвөөс том оврын автобус гаргаж, зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэн авчирч байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment