8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөрхангай, Дундговь аймгуудын нутаг дэвсгэрээс их хэмжээний отор нүүдэл орж ирсний улмаас зарим сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй

2019-11-12 09:31:55

Өнгөрсөн бямба гарагт Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал Булган аймгийн Рашаант суманд зохион байгуулагдлаа. Тус хуралд УИХ-ын гишүүн, Засгийн гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай бүлэг, Төв, Архангай, Өвөрхангай, Булган аймгийн Засаг дарга нар болон эдгээр аймгуудын 20 гаруй сумдын Засаг дарга нар оролцлоо. Хурлаар өвөлжилт хүндрэх нөхцөлд отор нүүдлээс үүдэлтэй малчдад тулгарах хүндрэл бэрхшээлийг хэрхэн зохицуулж, шийдвэрлэн ажиллах талаар ярилцсан юм.

Энэ жилийн хувьд Өвөрхангай аймгийн нийт нутгийн хэмжээнд зуншлага тааруу байсны улмаас Архангай, Булган, Төв аймгийн нутгаар тус аймгийн малчин өрхүүд зохион байгуулалтгүй отор нүүдэл хийж орон нутгийн малчдад ихээхэн хүндрэл учруулаад байгаа юм. Манай аймгийн хувьд таван сая га бэлчээрийн талбайтай. Үүнээс өвөл, хаврын хатуу цагт 2.6 сая га талбайг ашигладаг юм. Аймгийн хэмжээнд бэлчээрийн даац 3.6 дахин хэтэрсэн бөгөөд өвлийн бэлчээрийн 60-70 хувьд нь тав дахин хэтэрсэн үзүүлэлтэй байна. Энэ онд нийт 4.8 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд баруун урд талын сумдууд зуншлага тааруу байсны улмаас өөрийн аймгийн сумдад отор нүүдэл хийн өвөлжиж байгаа юм. Иймд отор нүүдлийн асуудлыг эртнээс төлөвлөн хил залгаа Дундговь, Өвөрхангай аймгуудад өнгөрсөн есдүгээр сарын эхээр нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргүүлж, отор нүүдэл хүлээн авах боломжгүй хэмээн мэдэгджээ. Гэвч есдүгээр сарын сүүлч аравдугаар сарын эхээр Өвөрхангай, Дундговь аймгуудын нутаг дэвсгэрээс их хэмжээний отор нүүдэл орж ирсний улмаас зарим сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй байдал нүүрлээд байна. Одоогоор 432 өрхийн 492 мянган мал аймгийн нутаг дэвсгэрт отроор орж ирсэн бөгөөд цаашид өсөх хандлагатай байгаа юм. Иймд аймгийн Засаг даргаас Төв аймгийг чиглэсэн болон дайран өнгөрөх отор нүүдлийг түр зогсоох, отор нүүдлийн замыг зөв тогтоох тал дээр Улсын онцгой комисст хүсэлт гаргалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Очихгүй гээд ч яах билээ, нутаг оронд нь юу ч ургаагүй байхад, эсхүл бэлчээрээ хувьчилах хэрэгтэй
2019/11/12 202.70.34.70