-4o
Улаанбаатар хот
mobile menu

ХХБанкны 300-н номын сан тохижуулах хөтөлбөр амжилттай үргэлжилж байна

2019-11-12 09:41:28

ХХБанк хүүхэд, залуучуудынхаа төлөө хийх ажлуудаа улам эрчимжүүлэн “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан хэрэгжүүлж Хүүхдийн боловсрол, эрүүл мэнд болон эрхийг хамгаалах гэсэн 3 чиглэлд анхаарч ажиллаж байгаагийн томоохон төлөөл нь 300-н номын сан тохижуулах, номоор баяжуулах төсөл билээ.

Энэхүү төслийн хүрээнд жилдээ 40,000 гаруй хүүхэд, багш, эцэг эхчүүдийг хүлээн авдаг Олон улсын  хүүхдийн найрамдал цогцолборын номын санг тохижуулан номын фондын хэрэгцээтэй номуудаар баяжуулж албан ёсоор хүлээлгэж өглөө.

Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолбор нь Монголын төдийгүй олон улсын хүүхдийн төлөө зүтгэсэн 40 жилийн түүхэндээ үе үеийн хүүхэд багачуудыг гэгээлэг  дурсамжаар нэгтгэсээр ирсэн учраас ХХБанк цаашид ч хамтран ажиллахдаа баяртай байх болно.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

         

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment