-4o
Улаанбаатар хот
mobile menu

Гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг завджээ

2019-11-12 09:56:35

Энэ сарын 9-ний өдөр иргэн Ж нь БНХАУ-аас 120 килограмм сам хорхойн мах, 2,770 килограмм загасны мах, 240 килограмм пүнтүүз, 144 килограмм шар буурцагны мах гэх бүтээгдэхүүнийг хууль зөрчин Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн саатуулжээ.Эдгээр бүтээгдэхүүн гарал үүслийн гэрчилгээгүй, холбогдох бичиг баримтын бүрдэлгүй байсан аж. Хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж импортлохоор хуульчилсан байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment