8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцэрлэгийн хүүхдүүдээс мөнгө хураасан зөрчлийг арилгуулжээ

2019-11-12 14:33:23

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн төрийн өмчит цэцэрлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.Шалгалтаар бага бүлгийн багш ангид шаардлагатай эд зүйлс авах зорилгоор хүүхэд тус бүрээс 40,000 төгрөг хураан авсан зөрчил илэрчээ.

Иймд нийт 720,000 төгрөгийг эцэг, эхчүүдэд буцаан олгуулсан байна.

Мөн цэцэрлэгийн удирдлага нь улавчны мөнгө гэж 300 хүүхдээс 15,000 төгрөг хурааж, 4,500,000 төгрөгийг төвлөрүүлэн зарцуулалт хийсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн сахилгын шийтгэл хүлээлгэх саналыг холбогдох дээд байгууллагад хүргүүлжээ.

Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-т:

Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэж заажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Эцэг эхчүүд санаа нийлээд хэрэгтэй зүйлийг нь авч өгч болно шүү дээ. Битгий ингэж туйлширч бай. Улсаас хэрэгтэй тоглоом, агааржуулагч, номоор хангалттай хангасан нь хаана байгаан
2019/11/12 124.158.109.232