8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн зарим зам хаагдахыг анхааруулж байна

2019-11-13 14:18:00

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг цаг уурын байгууллагаас иргэдэд онцгойлон сэрэмжлүүлж байна.

Мөн Завхан аймагт цас ихээр орж, зам даваа хаагдаж, орон нутгийн замаар зорчих боломжгүй болжээ.

Тиймээс тус аймаг дахь цагдаагийн газрын даргын А/56 дугаар тушаалаар Улиастай сумын нутаг дэвсгэрээс Загастайн даваа хүртэлх замын нөхцөл байдал сайжрах хүртэл түр хугацаагаар хаах тушаал гаргасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл