ОХУ-ын хилийн Хиагт боомтоор 27.2 кг хаш чулуу оруулж ирэх байсныг Хиагтын гаальчид илрүүлжээ. Машиныхаа арын суудлын ард уутанд боон нуусан хаш чулууг рентген шалгалтын дүнд илрүүлсэн аж. Энэ хэргийг хуулийн хяналтын байгууллага шалгаж байгаа юм байна.
Хаш чулууг эрт үеэс гоёл чимэглэлд өргөн хэрэглэж ирсэн бөгөөд хөөрөг, гаанс, даалингийн тээг зэргийг хийдэг. Мөн гэдэс дотрын өвчнийг анагааж, цусан дахь өөх тос, сахарын хэмжээг бууруулдаг гэж үздэг аж.