-8o
Улаанбаатар хот
mobile menu

НЭМГ-ын эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлүүд шалгарлаа

2019-11-13 08:30:11

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран “Эрдэм шинжилгээний хурал-2019” арга хэмжээг өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээний хүрээнд НЭМГ-аас 2019 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгосонтой холбогдуулан харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, судлаач нарын эх, хүүхдийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэлэлцүүлж, харилцан туршлага солилцон, оношилгоо, эмчилгээний шинэ технологи, бүтээлч санааг нийтэд таниулан, шалгарсан илтгэлийг дэмжин урамшуулж байна.

НЭМГ-ын хувьд эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлууд болох эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, нас баралт өндөр байгаа өвчин эмгэгийг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж, нотолгоонд тулгуурласан эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх зорилт тавин ажиллаж буй юм.

Нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм мэдлэг, ур чадвар, зөв хандлага, дадал бүхий бие даан хөгжих ур чадвартай бүтээлч, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нотолгоонд тулгуурлан үзүүлэх нь орчин үеийн анагаах ухаан, эрдэм шинжилгээний ажлын нэн тэргүүлэх чиглэл болоод байгаа билээ.

ШИЛДЭГ ИЛТГЭЛ:

1-р байр: Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ээлжийн ахлагч их эмч Б.Баярсайхан “16 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн онцлог, тусламж үйлчилгээний зарим асуудал”

2-р байр: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн УА-ны эмч Б.Цэрэнтогтох “Артерийн гипертензийн үеийн хануур заслын үр дүн”

3-р байр: Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Санхүү, дүн бүртгэлийн тасгийн даатгалын эмч Б.Бүжинлхам “Хэвтэн эмчлүүлж буй өвчтөний өртгийг үйлдэлд суурилсан өртөг тооцох аргаар тооцох”

Тусгай шагнал: Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Мөнх-Од “Гэр хорооллын хүн амын ундны усны мэдлэг, дадлыг үнэлэх судалгаа”

ХАНЫН ИЛТГЭЛ:

1-р байр: Нийслэлийн Өргөө амаржих газрын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Э.Болоржаргал “Өндгөвчийн уйланхайжих хам шинжийн оношилгоонд эмнэл зүйн шинж, дааврын үзүүлэлтийг ашиглах нь”

2-р байр: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч М. Байгалмаа “БЗЭ-ийн ХӨСТ-д хүнд тураалын протокол эмчилгээгээр хэвтэн эмчлүүлэгсдэд хийсэн судалгааны дүн”

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment