8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ыг тараах ард түмний штабаас 48 цагийн дотор УИХ-ыг тараах, тулган шаардах бичиг өгнө

2019-11-13 09:19:30

Нээлттэй нийгэм форумд

08:00 цагт “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт болно.

Хангарди ордонд

10:00 цагт “Буяны зан үйл ба тулгамдсан асуудал” хурал болно.

Нийслэлийн ерөнхий боловсролын 35 дугаар сургуульд

10:00 цагт “Пипл Ин Нийд” ТББ-аас хэрэгжүүлж буй Амьсгалах Эрх төслийн хүрээнд тус сургуулийн сурагчдыг “Амны хаалтаа зүүж хэвшицгээе” сургалтад хамруулна. 

Нээлттэй нийгэм форумын байранд

10:00 цагт төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн байгууллагуудын ажлыг үнэлэх аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг танилцуулах уулзалт болно.

 “Mонгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт иргэн Б.Төгсбилгүүний өмгөөлөгч болон гэр бүлийнхэн нь цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын удирдлагууд иргэдийн өрийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордны баруун хаалган дээр

11:40 цагт УИХ-ыг тараах, ард түмний штабаас 48 цагийн дотор УИХ-ыг тараах тулган шаардах бичиг өгнө.

 Монголын хүүхдийн урлан бүтээх төвд

14:00 цагт “Монгол-Солонгосын нөхөрлөл” уран зураг, гар урлалын үзэсгэлэнгийн шилдгүүдэд шагнал гардуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment