Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3-р багийн малчин Г.Батсүхийн хээлтэй хонь иврээд хээл нь хүндрээд байна гэсэн дуудлагын дагуу аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн халдвартын их эмч Ё.Гэрэлт-Одоор ахлуулсан малын эмч нарын баг очиж кесеров хагалгаа хийж, дөрвөн ихэр хургыг эсэн мэнд гардан авчээ.
Уг хонь өмнө нь гурван удаа гурван ихэр хурга гаргаж байсан бол дөрөв дэх удаагаа дөрвөн ихэр хурга гаргаж байгаа төлөрхөг чанар өндөртэй хонь ажээ. Гарсан төлүүд нь бас гурван ихэр хурга гаргадаг бөгөөд малчин Г.Батсүхийнх бичин жилийн анхны төл нь ийнхүү ихэр байгаад билэгшээж байна.
Хагалгаа хийж дөрвөн ихэр хургыг эсэн мэнд гарган авчээ
2016-03-16 11:54:00