8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮХЦ-ийн дарга Ц.Одбаяр торгууль төлөөд эх орондоо ирнэ

2019-11-14 09:30:00

Өнгөрсөн сарын сүүлээр ҮХЦ-ийн дарга Ц.Одбаяр Улаанбаатар-Инчон чиглэлд Кореан Эйр компанийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзгөнд хүрсэн хэрэгт буруутгагдан, шалгагдсан. Тус хэргийн талаар  Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн даргыг долоон сая вонн буюу 6008 ам.доллараар торгон, эх орон руугаа буцахыг нь зөвшөөрсөн талаар KBS мэдээллээ. Инчеон хотын прокурорын газраас өнөөдөр гаргасан дүгнэлтэд Д.Одбаярын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзжээ. Мөн хилийн хоригийг нь цуцалсан байна. Түүнийг 10 хоногийн хугацаанд Өмнөд Солонгосын хилээр гарахыг хориглоод байсан ба уг хориг Баасан гарагт дуусах байв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ugzug odbayr
2019/11/18 203.91.115.50