8o
Улаанбаатар хот
mobile menu

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

2016-03-16 12:09:00

Энэ сарын эхээр цасаар шуурч, нийт нутгаар цаг агаарын аюулт үзэгдэл болсон. Тэгвэл ойрын өдрүүдэд дулаарахыг Ус,цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Өнөөдрөөс баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн болон зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүсч, хангайд цас,говьд бага зэргийн шороон шуурга шуурна. Үүнээс хойш дулаан өдрүүд үргэлжлэх аж. Өнөөдөр нийслэлд өдөртөө 4-9 градусын дулаан байна. Дулаараад ирэхээр голын мөс хайлж, дээр нь цасны ус нэмэгдээд их хэмжээний ус буух аюултай .

Өнөөдөр уулсын орчим болон гуу жалга, суваг шуудуунд маш их хэмжээний цас хуримтлагдсан байгаа. Энэ нь хайлахаар үер болж буудаг. Мөн гол нуурын мөсөн дээр цас их тогтдог. Дулаараад ирэхээр голын мөс хайлж, дээр нь цасны ус нэмэгдээд их хэмжээний ус буух аюултай. Тиймээс гуу жалга, ус урсах хоолой зэргийг цэвэрлэж, үерийн аман дээр буусан айлууд анхаарах хэрэгтэй гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Ер нь шар усны үер нь Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт элбэг тохиолддог аж. Өнгөрсөн оны байдлаар 2600 гаруй айл үерийн аманд суурьшсан гэсэн судалгаа гарсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл