8o
Улаанбаатар хот
mobile menu

ФОТО: Онцгойгийн арван алба хаагч Хятадад болсон эрэн хайх, аврах багийн тэмцээнд амжилттай оролцжээ

2019-11-14 10:00:00

БНХАУ-ын Ханжоу хотноо анх удаагаа зохион байгуулагдсан олон улсын эрэн хайх, аврах багийн “Цэнхэр дөл” галын спортын тэмцээнд Онцгой байдлын байгууллагын баг тамирчид амжилттай оролцоод иржээ.

Энэ сарын 5-11-ний өдрүүд зохион байгуулагдсан тус тэмцээнд  НОБГ-ын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан 10 алба хаагч оролцсон юм. Тэмцээнд 15 орны 200 орчим алба хаагчид оролцож, 9 төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон Онцгой байдлын байгууллагын алба хаагчид амьсгалын бие даасан төхөөрөмж үүрч 5,000 метрийн зайн гүйлт, саадтай 100 метрийн гүйлт, 8 метрийн гүнд багаар шумбалт хийж автомашинаас нэрвэгдэгч гаргах багийн шумбалт,  завь жолоодож арал дээр үлдсэн 2 нэрвэгдэгчийг татан гаргах, нурангид дарагдсан нэрвэгдэгчийг аврах гэсэн төрлүүдэд амжилттай оролцсон юм.

Мөн тэмцээний үеэр  зохион байгуулагдсан 15 орны  алба хаагчидтай туршлага солилцох хамтарсан үзүүлэх сургуулийн нурангиас аврах ажиллагааны багт ажиллаж, хаалтын ажиллагааны нэгдсэн үзүүлэх сургалтыг гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн алба хаагчид Ханжоу хотын Шаошио дүүргийн Аврах, гал унтраах ангийн үйл ажиллагаа болон аврах багаж хэрэгсэл автомашин техник хэрэгсэлтэй танилцаж, туршлага судалжээ.

ФОТО

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл