8o
Улаанбаатар хот
mobile menu

БИ ХАЛАМЖТАЙ ААВ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-09-10 13:00:00

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс “ЗАЛУУСЫН ХҮЧ” сарын аяны хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрэгтэйчүүдийн холбоотой хамтран “БИ ХАЛАМЖТАЙ ААВ” сургалтыг өнөөдөр Онцгой байдлын газрын нийт 26 алба хаагчдад зохион байгууллаа.

Сургалтаар жирэмсэн эхийн хүндрэл бэрхшээл болон төрөх үеийн хүндрэлийг даван туулахад эцэг хүн хэрхэн туслах арга зүйд сургах, жирэмсэн эмэгтэй хүний зөв хооллолт, хөдөлгөөн, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд нөхөрийн оролцоо, хамтын ажиллагаа чухал байж, эрүүл чийрэг үр хүүхэдтэй болох талаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Гэрэлмаа мэдээлэл, зөвлөгөө өглөө. Мөн гэр бүлийн харилцаан дахь эцэг хүний оролцоо, нөлөөлөл, халамж, хайр, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд ААВ хүний нөлөөлөл чухал ач холбогдолтой байдаг талаар аймгийн Эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Болдбаатар сургалт, лекц хийлээ. Тэрээр сургалтын явцад “Хайр бол хаа хамаагүй юм биш шүү дээ, Хайр бол маш гүн юм” гэж хэлсэн нь сургалтанд оролцогчдод нэгийг бодуулж, хоёрыг тунгаах шиг болсон юм.

Хамтран ажилласан Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, Эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Болдбаатар, Онцгой байдлын албаны нийт хамт олондоо талархаж, ажлы

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл