8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Пүрэвбаатар: "Энержи Ресурс Рэйл"-ийн захирал Улсаас их хэмжээний мөнгө залилахыг санаархаж байна

2016-03-16 13:14:00

Их хэмжээний мөнгө угаасан хэрэгт Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг буруутгаж, шүүхээс шалгаж байгаа. Оны өмнөхөн Б.Батзаяагийн  хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг давхар шалгах шаардлагатай болж, сэжигтнээр татсан юм. Уг хэргийг бүхэлд нь Авлигатай тэмцэх газар хариуцан шалгаж эхэлсэн. Мөн саяханы мэдээлэлээр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудлаар өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар мэдээлэл хийх үеэрээ   Х.Баттулгыг эл хэрэгт холбогдуулж, их хэмжээний мөнгө завшсан гэх мэдээллийг үгүйсгэж, нийгэмд буруу ойлголт төрүүлж байгаа асуудлыг ЦЕГ-ын дарга Р.Чингис зохион байгуулж байна. Зарим нэг худалдсан сэтгүүлчдээр дамжуулаад ЦЕГ-аас мэдээлэл түгээж байна” гэсэн мэдээлэлийг өглөө.

Тиймээс тэрээр цаашид ЦЕГ-ын даргаар ажиллаж байгаа Р.Чингисийг ажлаа өгч, холбогдох байгууллагад шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

"Энержи Ресурс Рэйл" компанийн захирал Л.Оюунбат өөрийн гүйцэтгэсэн ажлаа онц их хэмжээгээр нэмэгдүүлж улсаас их хэмжээний мөнгө залилж авах гэж байна. Л.Оюунбат гэгчийг 2016 оны 2 р сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн комиссар н.Бат-Олзвой тогтоол гаргаж баривчилсан. Гэвч маргааш нь буюу хоёрдугаар сарын 25-нд ойлгомжгүй шалтгаанаар сулласан байна. Суллах ажиллагааг цагдаагийн ажилтнууд гүйцэтгэжээ. Комиссар н.Бат-Олзвой энэ хүнийг яагаад суллав? Яагаад өөрөө очихгүй цагдаагийн ажилтнууд очиж сулласан бэ? Ер нь Л.Оюунбат гэж хэн бэ? гэдгийг тодруулахаар өөрт байгаа нотлох баримтуудын үндсэн дээр судалж эхэллээ. Гэтэл маш сонин дүр зураг бий болсон. Үүнийг та бүхэнтэй хуваалцахаар шийдвэрлэсэн." гээд хэд хэдэн баримт дэлгэлээ.

Нотлох баримтууд

  • Шинэ Засгийн газрын 2012 оны 11 сарын 3-ны 121-р тогтоолоор 2012 оны 5 сард 161-р тогтоолоор Энержи Ресурсд олгосон суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц гэж үзээд төрийн мэдэлд шилжүүлэн авч төрийн нэгдсэн удирдлага зохион байгуулалтын дор барьж байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
  • Мөн сардаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 65-р захирамж гарч ЗГ-ын 161-р тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Энержи Ресурс болон Энержи Ресурс Рэйл компанийн төмөр замын төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг шинээр байгуулах тусгай зориулалтын компанид хөрөнгө оруулалтад тооцох, эсхүл буцаан олгох талаар хэлэлцээ хийх, шинээр хөрөнгө оруулалт босгохыг Ажлын хэсэгт даалгажээ. Ажлын хэсгийг А.Гансүх ахалжээ.
  • 2013 оны 1-р сарын 26-ны өдөр ЗГ ын 28-р тогтоол гарч Монгол Улсад шинээр барих төмөр замын суурь бүтцийн барих-ашиглах-шилжүүлэх концессийг МТЗ ХК-д олгожээ.
  • 2013 оны 1-р сарын 2-нд ЕРС гэрээ хүргүүлэх тухай албан тогтоолыг А.Гансүхд явуулсан байна. Энд юу гэж дурдсан бэ?
  • 2013 оны 3-р сарын 16-ны өдөр ЗГ-ын хуралдааны 13 тоот тэмдэглэл гарч төмөр замын төсөлд оруулсан зардлын тооцоог хянах үүрэг бүхий ажлын хэсгийг мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулахыг 3 яаманд даалгажээ.
  • Үүний дагуу 2013 оны 3-р сарын 29-ний өдөр 3 яамны хамтарсан тушаалаар хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг яаралтай хянаж, дүгнэн баталгаажуулалт хийж Засгийн газрын хуралдаанд оруулах танилцуулгын хамт бэлэн болгохыг Ажлын хэсэгт даалгажээ.
  • 2013 оны 4 сарын 26-ны өдөр Ажлын хэсгийн дүгнэлт гарахдаа Төслийн хэрэгжилтийн хугацаанд хийгдсэн 93.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий нийт ажлаас ерөнхий гүйцэтгэгч Samsung С&Т компани 2012 онд хийсэн 29.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий төмөр замын суурь бүтцийн газар шороо, гүүрний дизайн, ус хангамж, балластын бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан. (Хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн 9 тэрбум төгрөгийг сүүлд үүн дээр нэмсэн.)
  • 2013 оны 5 сарын 4-ний ЗГ-ын хуралдааны 21 тоот тэмдэглэлээр '’дүгнэлттэй ЗГ-н гишүүд танилцаад "Ухаа худаг - Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг”-г цуцлах талаар гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзэв.
  • 2013 оны 5 сарын 6-нд Концессын гэрээг цуцлах тухай 69 тоот гэрээ байгуулагджээ. Гэрээгээр 93.6 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг хянан баталгаажуулж Засгийн газар хүлээн зөвшөөрсөн тухай дурджээ.
  • Нэгэнт гэрээ байгуулагдсан тул Төрийн өмчийн хороо өмчөө хүлээж авъя гэсэн ойлгомжгүй үнийн дүн бүхий санхүүгийн анхан шатны баримтуудын бүрдэл дутуу байсан шалтгаанаар Ажлын хэсэг болон Энержи Ресурс хооронд үл ойлголцол үүсжээ.
  • Энержи Ресурс компани нь Төрийн өмчийн хорооны Ажлын хэсэгт баримт материалыг шилжүүлэн өгөхгүй, шаардлагатай бол ажлын байранд ирж танилц, мөнгийг буцаан олгох асуудал эцэслэн шийдвэрлэгдсэний дараа төрийн байгууллагуудад  хуулбарлан авахыг зөвшөөрнө гэсэн утга бүхий 2013 оны 8 сарын 6-ны өдрийн 112 тоотоор мэдэгдсэн байна.
  • Үүнийг эсэргүүцэж Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос мөн сарын 13-ны өдөр 1A/2257 тоот албан бичгээр дурдсан нийт үнийн дүнгээс 21.8 тэрбум төгрөгийн анхан шатны баримтыг хуулбарлан хүлээж авсан, үлдэх 62.5 тэрбум төгрөгийн зарцуулалтын санхүүгийн анхан шатны баримттай танилцах боломж олгохгүй байгааг дурджээ.
  • Мөн сарын 16-д тус компанийн ажлын байранд ирж материалтай танилцаж болгон, гэхдээ мөнгийг буцаан олгох асуудал эцэслэн шийдвэрлэгдмэгц хуулбарлан авах боломжтой гэж Гүйцэтгэх захирал Л.Оюунбат өөрийн 113 тоот албан бичгээр ТӨХ-д мэдэгдсэн байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
CHINGIS AJLAA OG
2016/03/17 103.17.108.42
irgen
Ene sagsuu har bolioch ee haa yavsan gazraa gai tarij yavdag novshiig tsaash haruulah heregtei dee
2016/03/17 103.17.108.42
Zochin
Hudlaa eh oronch tzarailsan baliar yum, Enhsaihnii zuw bj gej amaa barisan humuus ih bn
2016/03/16 103.17.108.42
зочин
ямар тэнэг тэнэг юм яридийн бэ Женко өөр шигээ санахын ичээч дээ
2016/03/16 103.17.108.42