8o
Улаанбаатар хот
mobile menu

2019 ОНЫ “ШИЛДЭГ ГЭР БҮЛ” ШАЛГАРУУЛАХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

2019-10-25 16:00:00

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Нийсэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учир, эцэг эхийн хамтын үүрэг, хариуцлагыг таниулах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулж, үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэн хүмүүжүүлж байгаа гэр бүлийг олон нийтэд сурталчилан, урамшуулах хүндэтгэлийн арга хэмжээ Нийслэлийн Засаг даргын ёслолын танхимд болж өндөрлөлөө.
“Шилдэг гэр бүл” шалгаруулах захирамж, удирдамж Нийслэлийн хэмжээнд нийт 211 байгууллагад хүргүүлснээс 1-р шатанд 152 хороодын 132 гэр бүл материалаа бэлтгэн ирүүлсэн байна. Дээрх материалаас 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажлын хэсэг 56 гэр бүл шалгаруулан, Нийслэлийн “Шилдэг гэр бүл”-д өрсөлдүүлэхээр ирүүлснээс Нийслэлийн ажлын хэсэг тэдгээр гэр бүлээс 5 номинациар тус бүрд 2 гэр бүл нийт 10 “Шилдэг гэр бүл” -ийг шалгарууллаа. Үүнд:
1.“Хүмүүнлэг” шилдэг гэр бүл: Баянзүрх дүүрэг – Э.Нандинцэцэгийн гэр бүл
2. “Хүмүүнлэг” шилдэг гэр бүл: Багануур дүүрэг – Д.Энхбаатарын гэр бүл
3. “Бүтээлч” шилдэг гэр бүл: Хан-Уул дүүрэг – А.Энхбаатарын гэр бүл
4. “Бүтээлч” шилдэг гэр бүл: Баянзүрх дүүрэг – Д.Сонинсайханы гэр бүл
5. “Спортлог” шилдэг гэр бүл: Баянзүрх дүүрэг – Ш.Жамбалын гэр бүл
6. “Спортлог” шилдэг гэр бүл: Чингэлтэй дүүрэг – Б.Батаагийн гэр бүл
7. “Эко” шилдэг гэр бүл: – Багануур дүүрэг – Р.Намнансүрэнгийн гэр бүл
8. “Эко” шилдэг гэр бүл: – Сонгинохайрхан дүүрэг – С.Самдандовжидийн гэр бүл
9. “Оюунлаг” шилдэг гэр бүл: Хан-Уул дүүрэг – Б.Галиндэвийн гэр бүл
“Оюунлаг” шилдэг гэр бүл: Сүхбаатар дүүрэг – Г.Акимийн гэр бүл нар тус тус шалгарлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment