8o
Улаанбаатар хот
mobile menu

ӨНӨӨДӨР: ҮСХ-ноос нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг танилцуулна

2019-11-15 08:14:26

11 дүгээр сарын 15-нд болох үйл явдлын тойм:

08.30 цагт МУИС-ийн Номын санд “Дэлхийд данслагдсан Монгол өв: Монгол наадгайн соёл" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 88008781

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Татварын хуулийн шинэчлэл” семинар болно. Утас: 80230148, 70128109

09.30 цагт Засгийн газрын XI байранд Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсын санхүү, бизнес, эдийн засгийн байдал, тулгамдсан асуудлаарх эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, шилдэг илтгэгчид шагнал гардуулна. Утас: 80881000

10.00 цагт Сангийн яамны гадна талбайд Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийг эсэргүүцэж, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүүд цуглаан зохион байгуулна. Утас: 99027019, 88007709

11.00 цагт ШУА-ийн тэргүүлэгчдийн байранд академич Б.Чадраа агсны 80 насны ойд зориулсан хос боть ном, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99717977

11.00 цагт “Лавай” худалдааны төвд “Хөдөө аж ахуйн хоршоо-2019” үзэсгэлэн худалдааны нээлт болно.

11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 10 сарын статистик мэдээллийг танилцуулна. Утас: 91100461

14.00 цагт СУИС-ийн Оюутан театрт “СУИС-ийн эрдэмтдийн их семинар-2019” болно.

14.00 цагт СТӨ-нд ШУТИС-ийн 1000 оюутны “Манлайлал-оролцоо-хөгжлөөр түүчээлсэн 60 жил” зөвлөгөөн болно. Утас: 99148148

17.00 цагт “Mongol art gallery”-д Монгол, АНУ-ын хүүхдүүдийн хамтарсан “Тэмүүлэл” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл