8o
Улаанбаатар хот
mobile menu

“Би хариуцлагатай аав ээж” аяны сургалт эхэлж байна

2019-11-14 14:00:00

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготой “Би хариуцлагатай аав ээж” аяны сургалтыг нийслэлийн 9 дүүргийн бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдэд зориулан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд зохион байгуулж байна. 

Тус сургалтыг Баянгол дүүргийн 40 жилийн түүхтэй 22-р сургууль дээр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нээж үг хэллээ.

“Би хариуцлагатай аав, ээж” аяны сургалтыг сэтгэл зүйч, багш Ж.Баясгалан “Эцэг эхийн үүрэг хариуцлага”, “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” зэрэг сэдвээр эцэг эхчүүдтэй нээлттэй ярилцлаа. Мөн Нийслэлийн цагдаагийн удирдах газраас хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийсэн ба жилд дунджаар хичнээн хүүхэд ямар төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа тоон судалгааг эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нарт өглөө.  

Энэхүү сургалтын зорилго нь нийгэмд эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүүхдийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дадал, хэвшлийг бий болгоход бодитоор нөлөөлөх үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл