8o
Улаанбаатар хот
mobile menu

Хувийн эмнэлэгт хууль бусаар үр хөндөх хагалгаа хийж ургийг гудамжинд хаядаг байсан этгээдийг шалгаж байна

2019-11-15 09:08:53

Нийслэлийн Баянгол дүүргээс нярайн цогцос олдсон хэрэг гарсан. Тодруулбал, аравдугаар сарын 7-ны өдөр тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр, жалганд дөнгөж төрсөн нярай хүүхдийг орхиж явсны улмаас осголтын улмаас нас барсан гэж цагдаагийн байгууллага үзэж байсан юм. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэх хэргийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Мөн хэд хэдэн удаа дутуу төрсөн ургийг гудамж талбайд хаясан хэрэг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгджээ.

Энэ дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж шалгаснаар нэгэн хувийн эмнэлэгт хийсэн үр хөндөх хагалгааг хууль бусаар хийж ургийг уутанд хийж олон нийтийн газарт хаядаг байсан этгээдийг илрүүлсэн байна.

Одоогийн байдлаар хууль бусаар үр хөндөх хагалгаа хийж улмаар ургийг гудамжинд хаядаг байсан гэх хэрэгт нэр бүхий хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өөрийн цахим хуудаснаа бичихдээ: “Гудамжинд нярайн цогцос олдоод байгаа талаар бид мэдээлж байсан. Гэтэл нэгэн хувийн эмнэлэг аборт хийгээд ургийг гудамжинд хаядаг байж. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас илрүүлэн шалгаж байгаа юм байна”гэсэн байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ene neg nymdorjiin dvv icheechee tsol ni hvnddej bn tsagdaagiin tsol gutamshig bolj deee
2019/11/18 203.91.115.50
zochin
gadnii nolooguil um bnashtee
2019/11/15 64.119.18.123