8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд аймгийн Онцгой байдлын 24 алба хаагчид орон сууцны түлхүүрийг нь гардуулав

2019-11-18 08:58:00

Аврагч, жолооч ахлагч Б.Доржсүрэн эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Тэрбээр ээлжгүй өдрөө барилгын ажил хийж, орон сууцны урьдчилгаа болох 5 сая төгрөгөө бүрдүүлсэн байна. Б.Доржсүрэнгийнх 63 м.кв хоёр өрөө байранд оржээ.

 

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын хэмжээнд 2018-2019 онд нийт 520 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, алба хаагчдыг орон сууцаар хангаад байгаа юм. Тэгвэл  Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, өнөөдөр алба хаагчдад түлхүүрийг нь гардууллаа.

Орон сууцны барилгын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Баруун бүсийн төв Ховд, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцсон юм. Барилгын гүйцэтгэгчээр “Хатан түнгэл” ХХК ажиллан барилгын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өгч байна.

 

 

 

 

Ховд аймгийн Онцгой байдлын газар өмнө нь буюу 2015 онд 16 айлын орон сууцыг ашиглалтад оруулж байсан бол өнөөдөр 18 алба хаагч орон сууцны түлхүүрээ гардсан сайхан үйл явдал боллоо.  Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон сууцанд орсон 18 алба хаагч тус бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн нь алба хаагчдыг баярлууллаа.  

ОБЕГ-ын дарга, алба хаагчдад хандан “Залуу хүн мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Мөрөөдлөө биелүүлж, сайхан амьдрахын төлөө илүү хөдөлмөрлөх хэрэгтэй.

Жирийн аврагч хүн хэрхэн сайхан амьдарч болдгийг олон залууст  үлгэр дууриал болгон харуулсан та бүхэнд халуун баяр хүргэе. Аз жаргалтай сайхан амьдраарай” гээд ажлын амжилт хүслээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл