8o
Улаанбаатар хот
mobile menu

Зуслангийн газрыг ирэх сарын 01-ээс өмчлүүлж эхэлнэ

2016-03-16 14:39:00

Зуслангийн бүсэд иргэдэд газар өмчлүүлэхээр бэлтгэл ажлыг холбогдох албаныхан хийж эхэлсэн. Тэгвэл зуслангийн газрыг ирэх сараас өмчлүүлж эхлэх аж. Ингэхдээ Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Шарга морьт, Жигжид, Яргайт, Янзагатын ам, Сэлх, Бэлх гэх газруудад газар өмчлүүлэх судалгааг хийж байна. Тодруулбал, эхний ээлжинд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн газартай иргэдийн эзэмших эрхийг өгөх бөгөөд шинээр зуслангийн газар өмчлүүлэхгүй юм байна.

Зуслангийн газраа өмчлөхийн тулд иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

-Кадастрын зураг

-Эзэмших гэрчилгээ

-Газрын зураг

-Гэрээ, жил бүр газрын төлбөр тушаасан баримт

-Газар өмчлөхийг хүссэн өргөдөл

-Иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулах

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment