8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: Хоёр жилийн өмнө батлагдсан хуулинд хориг тавьж болдоггүйг мэддэггүй юм уу

2019-11-18 12:51:26

УИХ 2020 оны төсөв болон нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд ирэх жилээс буюу 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлэх болсон. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл өгөхдөө "Дөрвөн давхар дээлтэй сайдын асуудалд хориг тавих тухай яригдаж байгаа. Гэхдээ хоригийг хүлээж авах хэмжээний УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг давхар судалж байгаа. Үндсэн хуулиа бараг 100 хувийн саналаар баталсан, мөн давхар дээлтэй дөрвөн сайддаа аль аль нам нь дуртай байгаа юм шиг байна. Хэрвээ хориг хүлээж авах хэмжээнд хүрэхгүй бол хориг тавихгүй. Бусад Үндсэн хуулийн өөрчлөлттэй санал нийлж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс нэмэгдэх 2 хувь дээр хориг тавихаар бэлтгэж байгаа" гэсэн мэдээллийг өгсөн. Тус мэдээллийн дараа  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2017 онд батлагдчихсан хэрэгжээд хоёр жил 7 сар болчихсон хуулинд хориг тавьж болдоггүйгээ мэдэж байгаа болов уу. Тэгээд хоригоо цэцэд тайлбарлаж чадах болов уу" хэмээн твиттер хуудастаа бичжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон 10 сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайдтай байхад удахгүй хар жагсаалтад орох нь тодорх
2019/11/18 192.82.68.133
777
heden myangan huvisagchtai yum bol
2019/11/18 103.26.195.121
зочин
НДШ ч өнгөрсөн, хууль батлагдаад 2 жил болж бхад дугараагүй байж. Энэ НӨАТ урамшууллын сугалаа гэж балай юмаа л больчихмоор байгаан. Хүрлээ сайд татварын IT-ийн нөхөд будлиулаад бгааг мэдэж л бмаар юм
2019/11/18 103.194.176.121
зочин
алдагдалтай төсөл оруулж ирсэн новшоос ял асуух хэрэгтэй
2019/11/18 202.9.42.10
Үнэн
За больдоо дахин хуульдаа өөрчлөлт оруулж наадхаа болиулаарай. хэрэв 2 хувийн шимтгэл авч эхэлбл 2020 оны Сонгуульд МАН НАМ чинь явахгүй дээ
2019/11/18 66.181.170.73