8o
Улаанбаатар хот
mobile menu

ХХБанк Баянгол дүүргийн 40-р сургуулийн номын санг тохижуулан өглөө

2019-11-18 16:48:25

ХХБанкны эрдэм мэдлэгтэй эрүүл Монгол иргэдийг төлөвшүүлэх зорилготой "Хязгааргүй мөрөөдөл" төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа улсын хэмжээнд 300-н номын сан тохижуулах хөтөлбөр амжилттай үргэлжлэн БГД-ийн 40-р сургуульд амжилттай хэрэгжлээ.

1969 онд "500 айлын сургууль" нэртэйгээр байгуулагдаж байсан 40-р сургууль нь 50-н жилийн түүхэндээ Улс, Хот, Дүүргийн тэргүүний тодотголтой олон шагналуудыг хүртэж байсныг сургуулийн удирдлагууд болон ахмад багш нар бахархалтайгаар дурсаж байлаа.

Эдүгээ бага ангийн 35, дунд ангийн 20, ахлах ангийн 10 бүлэгт 2200 гаран сурагч суралцаж, 99 багш, 17 үйлчилгээний ажилтантайгаар сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байгаа 40-р сургууль ХХБанкны "Хязгааргүй мөрөөдөл" төсөлд амжилттай нэгдлээ.

 

 

 

 

 

Мөрөөдөл бүхний эхлэлийг хамтдаа бүтээе.
Худалдаа, хөгжлийн банк

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

         

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл