Төрсөн эмэгтэй дүү нь ахыгаа хөнөөсөн хэрэг энэ сарын 14-ны өдөр гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд тус хэрэг гарчээ. 51 настай эрэгтэй Г-ийн хоолойг төрсөн дүү 41 настай эмэгтэй Ц гэгч согтуурсан үедээ гараараа боож амь насыг хохироосон байжээ. Согтуурсан иргэн төрсөн ахынхаа аминд хүрсэн байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Төрсөн эмэгтэй дүү нь ахыгаа хөнөөжээ
2016-03-16 14:45:00