8o
Улаанбаатар хот
mobile menu

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа

2019-11-19 09:16:39

ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг, мөн тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан албан тушаалтан болон ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсан албан тушаалтнууд бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдуулан нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн тухай прокурын байгууллагаас мэдээлж байсан билээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх  асуудлыг шийдвэрлэхээс өмнө талуудын гаргасан хүсэлт, гомдлоор болон шүүгчийн санаачилгаар зайлшгүй тогтоосон байх шаардлагатай шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа юм.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Батзориг  нарын 7 хүнд холбогдох эрүүгийн 1802 00488 0258 дугаартай хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулж дараах шийдвэр гаргалаа.  

Тус шүүх хуралдаанд яллагдагч Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү, Б.Батзориг нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 болон 17.5 дугаар зүйлийн 4-т заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Шүүхийн тухай хуулийн 31.4 дүгээр зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон дээрхи яллагдагч нарт холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хайяааа
МАН ингэж сунжруулж удааж байгаад сонгууль хүргэх зорилготой.
2019/11/20 103.111.68.3