Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч арван сартай хүүхдийг хооллохдоо хэрцгийгээр зодож, загнаж байсан бичлэг цахим сүлжээгээр тарьж, шуугиан дэгдээсэн. Улмаар тус цэцэрлэгийг үйл ажиллагаа явуулах эрхийг нь бүр мөсөн цуцалж, улсаас хүүхэд тус бүрийн тоогоор өгдөг байсан санхүүжилтийг зогсоосон юм.
Түүнчлэн хүүхэд зодсон багшид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Шүүх хурал нь энэ сарын 24-ны өдөр шүүхээр болох аж.