АНУ-аас Нигер улсын чиглэлд онгоцонд зорчиж явсан С.Цэрмаа хэмээх монгол эмэгтэй хүний амь аварчээ. Тус онгоцонд зорчиж явсан 77 настай Нигер гаралтай Америк иргэний бие гэнэт муудан, ухаан алдан унасан байна.Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс эмч, сувилагч байвал онгоцны хойд хэсэгт ирэхийг хүссэнд С.Цэрмаа очиж ухаан алдсан иргэнд зургаан цагийн турш тусламж үзүүлсэн аж.
Энэ талаар С.Цэрмаа “Амьдрал дэндүү баялаг юм. Надад ийм зүйл тохиолдоно гэж ер бодсонгүй. 77 настай эмэгтэй амьдралд эргэн ирсэнд талархаад баршгүй. Нигер гаралтай Америкийн хос эх нутагтаа зочлох гэж буй зам. Эхнэр нь онгоцонд ухаангүй болоод хэн нэгэн эмч сувилагч байвал онгоцны хойно ирээч гэсэн дуудлагаар цаг тасралтгүй хамт байж дараагийн эмч нарт хүлээлгэн өгч санаа амарлаа. Ерөөлийг харамгүй авлаа. Багш нартаа талархая. Онгоцны нисгэгч үйлчлэгч нарын талархал дунд газардлаа. "United air"-ийн аялаллын 150 ам.долларын эрхээр шагнуулав” гэжээ.
Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс эмч, сувилагч байвал онгоцны хойд хэсэгт ирэхийг хүссэнд С.Цэрмаа очиж, тухайн иргэнд зургаан цагийн турш тусламж үзүүлж, асарчээ.