8o
Улаанбаатар хот
mobile menu

Ногоон гэрэл цагаан шугам 2019 тэмцээн 38 дахь жилдээ зохион байгуулагдлаа

2019-11-19 16:31:56

Тээврийн Цагдаагийн алба болон Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Хүүдийг зам тээврийг ослоос урьдчилан сэргийлэх олон талт ажлын нэг нь сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах дадлыг зөв хэвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний хууль, дүрмийг сурталчлах зорилгоор сургуулийн сурагчдын дунд НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ -2019 тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнийг анх 1981 онд тус албаны дарга, Монгол Улсын гавьяат хуульч, Техникийн ухааны доктор, цагдаагийн бэлтгэл хурандаа Гомбоцэдэнгийн Ринчиндорж санаачлан зохион байгуулж байсан ба өдгөө 38 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байна.

Тэмцээний эхний үе шатыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны хороонд, хоёр дахь үе шатыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Тус тэмцээнд дүүргүүдээс шалгарсан ерөнхий боловсролын сургуулийн  хүүхэд, багачууд оролцож Гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа тэмцээн, урлагийн тоглолт гэсэн 5 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.

1-р байр: ЧД-ийн 117-р сургууль “СЭРГИЙЛЭГЧ” баг

2-р байр: БГД-ийн Оюуны Ундраа цогцолбор сургуулийн “УНДРАА” баг

3-р байр: СБД-ийн 1-р сургууль “УУЛЗВАР” баг

Тусгай байр: БЗД-ийн Цогцолбор сургууль

Шилдэг зохицуулагч: Оюуны Ундраа цогцолбор сургуулийн “УНДРАА” баг тус тус шалгарлаа гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл