8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн албаны ерөнхий шалгалтад 1,588 иргэн тэнцжээ

2019-11-20 11:56:00

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны шалгалтыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтад 8,891 иргэн оролцохоор бүртгүүлсний 7,616 иргэн шалгалтанд орсон байна. Үүнээс 1,588 иргэн эхний шалгалтад тэнцсэн байна. 

Харин өчигдөр Монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулж байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Шалгалтад орж байгаа иргэдийн тооноос харахад иргэд залуучууд маань төрийн албанд орж ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна. Иргэдийн зүгээс анхаарах зүйл их байна. Ерөнхий суурь мэдлэгээ баталгаажуулах үүднээс шалгалт өгч байгаа учраас түүхээсээ эхлээд монгол хэл бичгээ сайн мэддэг байх хэрэгтэй. Өнөөдөр Монгол хэл бичгийн шалгалт явж байна. 180 гаруй иргэдээс 160 хүн тэнцэх жишээний сайн өгч байна” гэлээ.

Монгол хэл, бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн шалгалтад орох эрхтэй болно. Төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэд  гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэх аж. Ингээд шалгалтад оролцсон иргэдийн сэтгэгдлийг хүргэе.

Баянзүрх дүүргийн иргэн н.Хонгорзул “Ерөнхий шалгалтаа давчихвал Монгол хэл бичгийн шалгалт амархан байлаа. Шалгалтын зохион байгуулалт сайн байна. Гол нь төрийн албаны зөвлөлийн номноос ирж байгаа нь их дэм боллоо. Миний хувьд 3 сар бэлтгэсэн” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Галжидмаа “Монгол хэл бичгийн шалгалт тэр чигээрээ номноос ирж байна. Ерөнхий шалгалтын хувьд холимог ирсэн. Тэнцээд гараад ирлээ. Та бүхэндээ баярлалаа” гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл