8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт дадлагажуулах сургагч багшийг бэлтгэж байна

2019-11-20 16:54:20

2019 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд МУ-н Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХБХХЕГ болон Европын холбооны SECiM төсөлтэй хамтран “Job coach” мэргэжлийн сургагч багшийг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Job coach буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд дадлагажуулагчийг бэлтгэх зорилготой хөдөлмөр эрхлэлт, зуучлал, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төр, төрийн бус байгууллага, мөн ХБИ-дэд ажлын байр бий болгон, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй ажил олгогч байгууллагуудын нийт 18 ажилтан тус сургалтанд хамрагдлаа. Сургалт 5 хоног үргэлжилнэ. Сургалтанд хамрагдсан албан хаагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил олгогч эзэд, нээлттэй хөдөлмөрийн зах зээл хоорондын зууч болж ажиллана.    

Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой хийсний дараа ажилд дадлагажуулагч сургагч багш ажилтанд болон ажил олгогчид үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ойролцоогоор 3 сарын хугацаанд ажиллах юм.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл