8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: Энхтайван хөгжлийн сангийн тусламжаар баригдсан Хүүхдийн эмнэлэг нээлтээ хийнэ

2019-11-21 09:39:34

“Новотел” зочид буудалд 

09:00 цагт ЭМЯ, ХӨСҮТ-өөс “Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” салбар хоорондын зөвлөгөөн болно.

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд 

10:00 цагт НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ. 

11:30 цагт Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Би нар” төслийн зургаан төрлийн дугуйланд эрсдэлт бүлгийн 2,400 хүүхдийг хамруулах талаар мэдээлнэ. 

Био комбинат

11:00 цагт БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн тусламжаар баригдсан Хүүхдийн эмнэлгийн нээлт болно.

Хууль зүйн байнгын хорооны “Г” танхимд

11:00 цагт Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны талаар мэдээлэл хийнэ.

ХААИС-ийн төв байранд 

11:00 цагт ХААИС-ийн профессорын багуудын үйл ажиллагаа болон судалгааны грант хүртсэн багш, судлаачдын бүтээлийг танилцуулах нээлттэй хаалганы өдөр болно.

Цэцэг төвийн замын эсрэг талд

12:00 цагт Үндэсний үйлдвэрлэгчдийн хамтарсан Монголын анхны "COOP store"нэрийн дэлгүүр нээлтээ хийнэ. Нээлтийн үеэр ХХААХҮЯ-ны ЖДҮХСан "Тэнгри монголиа" хоршоо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Төв аймгийн залуучуудын төлөөлөл УИХ-ын гишүүн  М.Энхболдыг АТГ-т шалгуулахаар өгч байгаа талаар мэдээлэл хийнэ

11:30 цагт Өвөлжит хүндэрч байгаатай холбоотой бэлчээр, малчдын өмнө тулгамдах бусад асуудлаар “Чинээлэг Малчин бойжуулах төв” ТББ, Малчдын холбоодтой хамтарч мэдээлэл хийнэ

12:00 цагт “Төр иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байна. Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байна” сэдвээр иргэн С.Мишиг мэдээлэл хийнэ.

12:30 цагт МАХН-аас Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

13:00 цагт БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар Япон улсад айлчилсан тухай мэдээлэл хийнэ.

Хавдар Судлалын Үндэсний Төвд

12:00 цагт МУ-ын гавъяат эмч, АУ-ны доктор, профессор Н.Нямдаваагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ болно.

“Пума Империал” зочид буудалд 

14:00 цагт “Тавантолгой-Гашуун сухайтын нүүрс тээврийн нөхцөл байдал 2019” зөвлөлдөх уулзалт болно.

МУИС-ийн 1-р байрны Дугуй танхимд

14:00 цагт МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа болно. Энэ үеэр 300 орчим сая төгрөгийн тэтгэлгийг нийт 254 суралцагчид  гардуулна.

ГХЯ-ны “Мутрын түшээ” танхимд

16:00 цагт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, Ш/ухааны доктор Ц.Батбаярын "Динамик арван жил: 1990-2000 оны хооронд Дорнод ба Барууны хоорондох Монголын тусгаар тогтнол ба гадаад бодлого", Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Үржинлхүндэвийн “Ойр Дайдын Оронтой Түншилсэн Түүхээс” номын нээлт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл