8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Агентлагийн нэрэмжит тугийг өртөөчлөн аялуулах аяныг эхлүүллээ

2019-11-21 09:42:54

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан  нийслэлийн төвийн 6 дүүргийн дунд агентлагийн нэрэмжит тугийг Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчинг нэмэгдүүлье! уриан дор өртөөчлөн аялуулах болзолт аяныг 2019 оны 11 дүгээр сарын  20-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН газраас эхлүүллээ. Тугийг дагалдах дэвтрийн хамтаар хүлээлгэн өгөх арга хэмжээг Чингэлтэй дүүргийн ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР-ын хүндэтгэлийн танхимд  өнөөдөр зохион байгууллаа. Тус аяныг нэг дүүрэгт нэг сарын хугацаатай өрнүүлэн ажиллах бөгөөд цаашдаа Сүхбаатар, Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Баянгол. дүүргүүдийн  хэмжээнд нийт  6  сарын хугацаанд  тугийг өртөөчлөн аялуулах юм.

Аяны зорилго нь   ХБ-тэй хүмүүсийн талаарх холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, тэдний талаарх ойлголт хандлагыг дээшлүүлэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн эрх тэгш оролцуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн байгууллага салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, үйл  ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулахад оршино.

 

ХБХХЕГ-ын тугийг чингилтэй дүүргээс эхлүүллээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл