8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван давхраас дээшгүй өндөртэй барилга барих зөвшөөрлийг дүүргээс олгодог болно

2016-03-16 16:54:00

Нийслэлээс төрийн үйлчилгээг хурдан, шуурхай, ил тод болгох зорилгоор шат дараатай олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд төрийн зарим үйлчилгээг дүүрэг,  хороод руу  үе шаттайгаар шилжүүлж байгаа юм.  
Энэ хүрээнд 3 давхраас дээшгүй өндөртэй, 3600 метр кубээс ихгүй эзэлхүүнтэй барилга барихтай холбоотой бүх зөвшөөрлийг дүүргээс олгодог байхаар шийдвэрлэж, хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дүүргийн Засаг дарга нартай уулзалт хийж дүүргийн ЗДТГ-аас барилга барих зөвшөөрөл олгох ажил хир ахицтай байгаа талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо.
Дүүргүүдэд архитектор, барилгын инженер гэсэн мэрэгжлийн бүрэлдэхүүнтэй, барилга угсралтын ажил эхүүлэх зөвшөөрөл олгох комисс байгуулж, барилга барих зөвшөөрөл хүссэн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга "Хот байгуулалтын асуудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна. Хотын дэд бүтэц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байж чадвал жинхэнэ аюулгүй хот байх болно. Иймд барилгын зөвшөөрөл олгохоос эхлээд, дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг зам, гарц, талбайгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой байхаар хийх тал дээр  онцгойлон анхааран ажиллах хэрэгтэй” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга долоо хоног бүрийн Лхагва гарагт дүүргийн Засаг дарга нартай тогтмол уулзаж, хот байгуулалтын салбартай холбоотой асуудлаар санал солилцож байх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment