8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Сосормаа: Нийгмийн хөгжил, шинэчлэл гэдэг цаг хугацаа, тэмцэл тэсвэр, маш их хүч хөдөлмөр шаардсан үйл явц байдаг

2019-11-21 11:23:53

  

Монголын эмэгтэйчүүдийн холбоо түүхт 95 жилийн ойн хүрээнд "ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ" иргэн бүрийн оролцоог чухалчлах уриалга гарган нийгмийн бүхий л салбарын төлөөлүүдтэй энэ чиглэлээр санал бодол солилцох, олон нийтийг эерэг зөв үзэл хандлагад уриалан дуудах нөлөөллийн ажлуудыг хийж ирсэн.

Энэ зорилгын хүрээнд 2020 оныг угтах ШИНЭ ЖИЛ-ийг АРХИГҮЙ БАЯРЫН ШИРЭЭ-тэй угтахыг уриалж байна. Түүнчлэн нийгмийн өөрчлөлт шинэчлэл, бүтээлч үйлсийн талаар ТЭД ЮУ ХЭЛЭВ? гэдгийг анзаарч энэ талын мэдээллүүдийг олон нийттэй хуваалцсаар байна. 

Энэ удаа “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийг үүсгэн байгуулагч, “Шилэн нам” түншлэлийг санаачлагч Ч.Сосормаагийн илэрхийллийг хамтдаа хүлээн авцгаая!

Тэрээр: "Нийгмийн хөгжил, шинэчлэл гэдэг нэг өдрийн дотор ирдэггүй. Энэ бол цаг хугацаа, тэмцэл тэсвэр, залуу халуун нас, амьдралаа зориулах маш их хүч хөдөлмөр шаардсан үйл явц байдаг... Эмэгтэйчүүдийн байгууллага, эмэгтэйчүүдийн хүйсийн тэгш эрхийн төлөө ажиллаж байгаа удирдлагууд, шинэ үеийнхэндээ талархаж байна" хэмээн хэлсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл