8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван ихэр төрүүлж, долоон хүүхэдтэй болсон гэр бүлд баяр хүргэв

2019-11-21 15:25:00

Дэлхийн хүүхдийн өдөр өчигдөр /2019.11.20/ тохиолоо. Энэхүү өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга В.Мөнгөнсүх нар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн Х.Ганхүү, Б.Ариунтуяа нарын гэр бүлд гурван ихэр хүү мэндэлсэнд баяр хүргэж, төрсний гэрчилгээг нь гардуулжээ. 



Х.Ганхүү Б.Ариунтуяа нарын гэр бүл гурван ихрээр бүл нэмж, долоон хүүхдийн аав, ээж болсон юм. Дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Хүүхдийн эрхийг дээдлэх, тэднийг хайрлан хамгаалах Дэлхийн хүүхдийн өдрөөр гурван ихэртээ Монгол Улсын төрсний гэрчилгээг нь гардуулж байгаадаа туйлын бэлгэшээлтэй байна” гээд гэр бүлд нь эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөж, нийгмийн асуудлын хүрээнд буцалтгүй мөнгөн тусламж, халамжийн асуудлыг шийдвэрлэхээр болсон байна. Мөн Улсын бүртгэлийн хэлтсээс хүүхэд тус бүрт хадгаламжийн данс нээж, дэвтрийг нь гардуулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ гэр бүлд ядахдаа 2 өрөө байр өгөх албан тушаалтан,бизнесмен байна уу
2019/11/25 202.9.42.241