8o
Улаанбаатар хот
mobile menu

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян Даваа гарагт эхэлнэ

2019-11-21 17:56:18

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан хамтран энэ сарын 25-наас ирэх сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг зохион байгуулахаар болжээ.

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг байна.

Монгол Улсын хувьд төрийн бус байгууллагын санаачилгаар 1998 оноос эхлэн тус аяныг зохион байгуулж эхэлжээ. Энэ жил төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 22 дахь жилдээ “Ойлгоё хүндэлье-Гэр бүлийнхээ төлөө” уриан дор зохион байгуулах аж.

Аяны хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулах “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д байгууллагаараа нэгдэж, ажилтан албан хаагчдад жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх юм байна.

Мөн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн https://www.facebook.com/MongolianPolice/ хуудсанд нийтлэгдэж, аяны хүрээнд бүтээсэн богино хэмжээний видео, шторк, постерийг хуваалцаж, орон нутгийн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл