8o
Улаанбаатар хот
mobile menu

Говь-Алтай аймгийн Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ

2019-11-22 10:22:00

Энэ сарын 21-ний 05:27 минутад Говь-Алтай аймгийн Цээл сумаас урд зүгт 20км-т 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт Цээл сумын төвийн иргэдэд мэдрэгдсэн, одоогоор ямар нэгэн хохирол гарсан талаарх мэдээлэл Одон орон судлалын геофизикийн хүрээлэнгийн Алтай салбарт ирээгүй хэмээн тус газраас мэдэгдлээ. Тус сумын холбогдох албаныхан одоогоор ойролцоох газар нутагладаг малчдад газар хөдлөлт хэрхэн мэдрэгдсэн тухай мэдээлэл авахаар ажиллаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл