8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоон нэр төрлийн хатаасан жимс, самарыг худалдаанаас татжээ

2019-11-25 10:11:43

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороон дахь Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Номинтав трейд” ХХК-ийн “Улсын их дэлгүүр” супермаркетад хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар “Номин фүүдс” ХХК-ийн ХБНГУ-аас импортолсон “Kluth” брэндийн 7 нэр төрлийн 100 гр, 125 гр, 200 гр-ын савлагаатай хатаасан жимс, самар нь хаяг, шошгын зөрчилтэй байх тул 154.0 кг, 650 ширхэг, 6.199.025 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг худалдаанаас татаж, нэмэлт стикерийг наалган, зөрчлийг арилгуулсан байна. Илэрсэн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
үйлчлүүлэгч
ямар стикер наасан гэж? ойлгосонгүй
2019/11/25 66.181.177.80
  • Recent
  • Most Read
  • Most Comment