8o
Улаанбаатар хот
mobile menu

Түргэн гэмтэж муудах хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг анхааруулж байна

2019-11-27 11:22:40

Баянзүрх дүүргийн Засаг даргын А/273 дугаар “Хяналт шалгалтын арга хэмжээ авч ажиллах тухай” захирамж, иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу тус дүүргийн 13 дугаар хороо, Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн ард нийтийн эзэмшлийн зам талбайд зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдэд Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, 13 дугаар хороотой хамтарсан хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар 2 иргэний түргэн үйлчилгээний цэгт хадгалалтын горим зөрчин худалдаалж байсан 8 нэрийн 215 ширхэг, 150 мянган төгрөгийн түргэн гэмтэж муудах хоол хүнсийг хураан авч устган, түргэн гэмтэж муудах хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй, зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагааг зогсоох талаар мэдэгдэл хүргүүллээ.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл